Морь

paardauto1

Тус урлагийн бүтээл болох морийг гоёмсог хүрэн улаан зэв бүхий Corten ган төмрөөр урласан бөгөөл 2.2 метр өндөр, 600 кг жинтэй. Энэхүү дүрс нь хийсвэр, шовх ирмэгүүдтэй хэдий ч маш дулаан найрсаг, хүрэх бүрэн боломжтой. Амьд морины хэмжээтэй. Энэхүү бүтээлийг санхүүжүүлэхэд crowd-funding аянг өрнүүлсэн бөгөөд 55 хүн төсөлд нэгдэж, өргөсөн нийт хандивыг тус морийг урлан гүйцэтгэсэн OPIS санд шилжүүлсэн болно. XXL Paard

 

Хөдөлмөрийн зах зээлд хөлөө олж чадаагүй залуу хүмүүс OPIS санд ажиллаж, металтай харьцаж, шинэ ур чадвар эзэмшин, ажлын хүмүүжилтэй болдог. Paul van Dongen-ий ахалсан залуу хүмүүсээс бүрдсэн баг тус моринд орсон элементүүдийг зүсэж, гагнан урласан юм.

Бид морийг задгай чиргүүл дээр ачин, Лада Нива маркийн машинаараа чирэн Монгол Улсын Улаанбаатар хот хүртэл аялах болно.

Бидний аялал Нидерланд Улсаас эхлэн Герман, Унгар, Румын, Армени, Туркменстан, болон Казакстан улсуудаар дайран өнгөрнө. Нийт бид 12000 км замыг туулна.

Аяллын явцад Каспийн тэнгисийг морь мааны хоёр хамгаалагчийн хамт усан онгоцоор туулах юм.

   

 

mongolia 1

P1180569