SteelXpress төсөл нь төмрөөр урлаач уран бүтээлч Bart Somers болон кино зохиолч Bert Geeraets нарын санаа юм. Энэхүү төслийн нэг адилаар тэд 25 жилийн өмнө Нидерландаас Балба хүртэл ачааны машинтай туулсан нэгэн аяллыг хамтдаа туулсан юм. Катманду 1991
Өнөөдөр дүрвэгсдийн урсгал Зүүнээс Барууны чиглэлд үргэлжилж буй энэ үед Geeraets болон Somers нар энэхүү урсгалыг сөрсөн чиглэлд аялахаар сонгосон юм. Энэ удаад тэд Монгол Улсын Улаанбаатар хотыг зорьж байна. Эртний торгоны замын мөрөөр аялснаар тэд нутгийн иргэдтэй ойр ажиллах юм. Тэдний аялал маш олон гэнэтийн сайхан учралуудаар дүүрэн байж, нутгийн иргэдийн сонирхолтой түүх, болсон явдлуудын талаар сонсох болно гэж тэд найдан хүсэн хүлээж байгаа билээ. Төмрөөр урласан морь нь дэлхий дахинаа танигдсан Лада маркийн машины хамтаар харилцан яриа өрнүүлэх, нүүр хагарах боломжийг бүрдүүлэх хэрэгсэл болох юм: steelXpress хөдлөхөд бэлэн болоод байна.
аялал болон уулзалтууд кино баригдсан бөгөөд зарим хэсэг нь доор дурдсан байна.